“Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, ангилсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрт хүргэх тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.










