“Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

220


Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, ангилсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрт хүргэх тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
♻Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, дүүргийн хог тээврийн байгууллагууд, хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОУ-ын байгууллага, “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”, “Төвшинсайхан мөнх” зэрэг мэргэжлийн төрийн бус байгууллагууд, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “АПУ”, “Эм Си Эм кока-кола”, “Монфреш”, “Атар-Өргөө” зэрэг үйлдвэрлэгчид, “Ти Эм Эл” дахин боловсруулах үйлдвэр, “Номин трейд” ХХК, дахивар нийлүүлэгч буюу хоёрдогч түүхий эд авах цэгүүдийн төлөөлөл, СӨХ-ын төлөөллүүд оролцож илтгэл тавьж, санал, шийдэл гаргаж оролцлоо.
♻Хэлэлцүүлгийн үр дүнд цаашид “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд анхаарч ажиллах хэд хэдэн чиглэлээр санал нэгдлээ. Тухайлбал♻хог хаягдлыг ангилан ялгах ажлыг эрчимжүүлэх, иргэд тэр дундаа хүүхдүүдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулах♻хог тээврийн байгууллагуудад хог хаягдал ангилж ачих зориулалтын техник, хэрэгслээр хангах, ангилан ялгах хогийн савны тоог нэмэгдүүлэх,♻СӨХ, томоохон үйлдвэрлэгч, хог тээврийн байгууллага, дахивар авах цэгүүд, хоёрдогч түүхий эд үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог сайжруулж, дахивар тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжих
♻хог хаягдалдаа хариуцлагатай ханддаг, ангилан ялгадаг, хог хаягдлыг эх үүсвэр нь бууруулж, байгаль орчиндоо эерэг нөлөө үзүүлж байгаа иргэд, байгууллагуудыг урамшуулдаг тогтолцоотой болох зэрэг ажлыг үе шаттай хамтран зохион байгуулан үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.
♻ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэн, цаашид иргэдийн эрүүл-эко орчинд аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн бодит үр дүнд хүрэх зорилго бүхий хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn