ИНЕГ гадаадын их дээд сургуульд 2005-2022 онд 367 хүнийг сургахдаа 28 тэрбум төгрөг зарцуулжээ Онцлох / Дүүргийн мэдээ 2023/05/26 13:56 301 Хуваалцах Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадын их дээд сургуульд суралцсан хүмүүсийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд суралцсан 367 хүний сургалтын төлбөрт 11 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 28 тэрбум төгрөг зарцуулсан” гэлээ.Тодруулбал, салбарын мэргэжлээр 332, нийтлэг мэргэжлээр 35 суралцагч суралцсанаа салбартаа ажиллаж байгаа 262, хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16, одоо суралцаж байгаа 14 хүн байна. Мөн 11 хүн сургалтын гэрээгээ цуцалсан бол 63 хүн нөөцөд бүртгэлтэй байгаа аж. С.Бямбацогт сайд сургалтын гэрээгээ цуцалсан 11 хүнийг төлбөрийн мөнгийг нь эргүүлэн төлүүлнэ гэдгээ хэлсэн бол дээр дурдсан 63 хүн ажлын байр хүлээсэн байдалтай байгаа гэсэн тайлбарыг хийлээ.Тэрбээр мөн үеэр хэлэхдээ "ИНЕГ хаалттай хэлбэрээр хамаарал бүхий хүмүүсээ гадаадын их дээд сургуульд сургадаг байдлыг хална. Тухайн үе үеийн дарга нар сургалтын журмыг өөрсдийн үзэмжээр шаардлага өндөртэй эсвэл багатай байдлаар баталж ирсэн. Одоо энэхүү журмыг сайдын түвшинд шинэчлэн батална. Журам хэрхэн батлагдсан талаарх мэдээллийг нээлттэй хүргэж, хэнийг ч ялгахгүйгээр оролцох боломжоор хангана” гэв.скачать dle 12.0 301 Хуваалцах Facebook Twitter