Нэр дэвшигч 606 хүний 500 нь Хан-Уулд амьдардаг

526
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль энэ сарын 24-нд болох товын дагуу нэр дэвшигчид өөр, өөрийн тойрогтоо сурталчилгаагаа хийж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ жилийн сонгууль харьцангуй нам жим болж байгаа нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой байж болох юм. Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явахаар болж, 29 тойргийн 76 суудлын төлөө нам, эвсэл, бие даагчид нийтдээ 606 хүн өрсөлдөж байгаа.
Тэгвэл үүнээс Улаанбаатар хотын 24 суудлын төлөө 266 нэр дэвшигч горилж байна. Хоёр мандаттай 21 дүгээр тойрог болох Багахангай, Налайх, Багануур гэсэн алслагдсан дүүргүүдэд 14 нэр дэвшигч байгаа бол таван мандаттай Баянзүрх дүүргийн 22, 23 дугаар тойрогт 64, Сонгинохайрханы 27, 28 дугаар тойрогт 50 хүн тус тус нэрээ дэвшүүлжээ. Мөн гурван мандаттай Сүхбаатарт 38, Хан-Уулд 31, Чингэлтэйд 33, Баянголд 36 хүн нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа идэвхитэй хийж байна. Сонирхуулахад нийт нэр дэвшиж байгаа 606 хүний 500 орчим нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт харьяатай хүмүүс байгаа юм. 

Т.Дарханхөвсгөл     
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn