ХААН Банк IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг 5 дахь жилдээ хэрэгжүүллээ

225


Цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.

Монголын хамгийн том банкны мэдээллийн технологийн хүчирхэг баг хамт олон дунд өөрийгөө сорих хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой тус хөтөлбөрт 500 гаруй оюутан хүсэлтээ ирүүлснээс шалгарсан 30 оюутан хамрагдаж, зуны амралтаараа ХААН Банкны Мэдээлэл технологийн газарт цалинтай дадлага хийсэн юм.

ХААН Банк цамхагт өнгөрсөн пүрэв гарагт болсон батламж гардуулан ёслолын үеэр ХААН Банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд:

“Цалинтай дадлагажих хөтөлбөр”-т хамрагдсан дадлагажигчдаас тодорхой тооны оюутнуудад их сургуулиа төгссөнийх нь дараа бид ХААН Банканд ажилд орох урилга өгдөг. Өнөө цагт банкийг зөвхөн бизнесийн байгууллага гэж хардаг, ойлгодог үе ард хоцорсон. Өдөр өдрөөр технологийн компани болон тэлж байгаа энэ үед шинэ мэргэжилтнүүд, чадварлаг боловсон хүчнээр эгнээгээ тэлэх нь маш чухал” хэмээн онцлов.

 

 

 

 

Мөн ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “ХААН Банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд бүрэн цахимжиж байна. Иймд бид IT чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарлаа хандуулсаар 5 дахь жилдээ иржээ. Бид энэхүү хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг урьтал болгож байна. Мөн бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг авч, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг” гэлээ.

Ташрамд дурдахад, ХААН Банкнаас  “IT-ийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг  цаашид үргэлжлүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

                       

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn