Голын голдирол өөрчлөн барьсан "Шунхлай"-г шилжүүлж, дуусчээ

58

Голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлж дуусчээ. Газрыг нийтийн эдэлбэр газар болгон тохижуулна гэдгийг албаныхан мэдээллээ. “S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийгнураах асуудлаар /2023.10.27/ нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл хийж байв.Тэрбээр тухайн үед “S-Оutlets”дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон. Энэ асуудал өнөөдрөөс эхэлж байгаа. Тус дэлгүүрийн захирлын хэлснээр эхний ээлжид нураах агуулахын барилгад бараа бүтээгдэхүүн байгаа учраас амралтын өдрүүдэд бараагаа зөөнө гэсэн. Иймээс ирэх Даваа гаригаас агуулахыг нураагаад эхэлнэ. “S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан.
Иймд, Сэлбэ голын голдрилд цаашид үер уснаас хамгаалах чиглэлд ажлыг эхлүүлнэ. Өнөө өглөө НЗДТГ-т газрын эзэмшигчтэй уулзалт хийсэн. Ямар ч байсан шат дараатай буулгалтыг хийнэ.
Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэлээ.
Харин “S-Оutlets”дэлгүүрийн захирал, ажилчдын зүгээс дэлгүүрээ нураахыг эсэргүүцэж байв. Өнгөрсөн долдугаар сараас хойш тог, цахилгаангүй хүйтэн газар, хүндхэн нөхцөл байдалд ажиллаж байгааг ажилчид нь хэллээ. Дэлгүүр дотор худалдагчид нь өвлийн бойтгон гутал, курткатай ажиллаж байгаагаа учирласан юм. Тэдний зүгээс дэлгүүрийн барилгыг нураах албан ёсны хуулийн байгууллагын шийдвэр гартал тог, цахилгаанаар хангаж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn