Хан-Уул дүүргийн I хороонд орон сууцны айлын хэрэглэдэг ахуйн газ дэлбэрчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх нэг орон сууцны нэгдүгээр давхарт өчигдөр /2026.11.24/ айл өрхүүдэд өргөн хэрэглэдэг, аяллын үед авч явдаг ахуйн газ дэлбэрчээ. Тус орон сууцанд цахилгаан тасрах үед хүүхэд нь газын плитка дээр хоол хийгээд, газын плиткатай угсарч орхисноос дэлбэрэлт болсон байж магадгүй гэж үзэж байна.
Газыг мөн гэрийн цахилгаан зуухны хажууд буюу халуун газарт байрлуулсан нь осол болоход нөлөөлсөн байж болзошгүй гэж гэрийнхэн ярьжээ. Тухайн айл нь гурван хүүхэдтэй залуу гэр бүл бөгөөд газ дэлбэрэх үед азаар гэрт хүн байгаагүй аж.
Хүчтэй дэлбэрэлтийн улмаас гурван цонх хагарч, гэрийн хаалга, бусад эд зүйл эвдэрч сүйдэн багагүй хохирол учруулсан байна. Ослын газарт өчигдөр дүүргийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд ажилласан ба дүгнэлт гаргах юм.
Иймд ахуйн газ хэрэглэдэг айл өрх, албан байгууллагууд аюулгүй байдлаа хангах, газыг хэрэглэсний дараа таглах, халуун газарт хадгалахгүй байх зэрэг аюулгүй ажиллагааг мөрдөхийг анхааруулж байна.