ХУД: Зарим хотхонууд орчмын байгууллагуудын хашааг татуулж, явган хүний зам тавина

307
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Нархан” хотхоны баруун талд баригдаж буй барилгын хашааг татуулж, явган зам тавихаар болжээ. Тодруулбал тус замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд зорчих боломжгүй нөхцөл үүсээд байсан аж. 
Энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллан, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн Гандигийн гудамжнаас Соларис, Вега сити хотхонууд орчмын байгууллагуудын хашааг татуулж, явган хүн зорчих зам тавихаар болсон байна.
зураг Эх сурвалж: Хан-Уул Дүүргийн Засаг даргын Тамгын Газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn