Бусдын машины толийг хугалсан иргэнийг 200 мянган төгрөгөөр торгожээ
Иргэн “М” нь 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ Toyota маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж хугалжээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас тухайн иргэний үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.