Хагас зууны хамгийн их цастай жил

104

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. 
Манай оронд энэ өвөл 1975 оноос хойш ороогүй, хамгийн их цас унажээ.

Тодруулбал,2009-2010 оны өвөл нийт нутагтдунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин ихбайсан бол энэ жил 9.6 мм буюу дунджаас 1.6дахин их цас ороод байна. Энэсард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумын нутгаар 1.2-3.6 дахин их цас унасныгОБЕГ мэдээллээ.

Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт1975 оноос хойш хамгийн их цас орсон байна. Харин өнгөрсөн12 дугаар сардулсынхэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их,2012 оноос хойш ороогүй хур тунадас ихтэй сар болжээ.Нэгдүгээр сард дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их бөгөөд2010 хойш хур тунадас ихтэй сар болсон аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn