Үндэсний боксын шигшээ багийг Гавьяат тамирчин Д.Отгондалай дасгалжуулна
МҮОХ-оос Үндэсний боксын шигшээ багийн дасгалжуулагчаар Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн наадам, Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалайг томилжээ.
"ПАРИС- 2024” олимпын наадмыг хариуцлагатай жил болгон зарласантай холбоотойгоор Монголын боксын холбооны үндэсний шигшээ баг дасгалжуулагчдаа сэлбэж байгаа нь энэ юм.
Түүний шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар оролцох эхний тэмцээн нь ирэх сарын эхээр Италид болох олимпын эрх олгох тэмцээн байх аж.