Айлуудыг нүүлгэх 348 газар бэлджээ

160


Шар усны үерийн нөхцөл байдал нийслэлд хохирол их учруулах эрсдэлтэй байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газраасмэдээлэл өгөв. НОК-оос өгч байгаа мэдээллээр, үерийн эрсдэл өндөр дөрвөн дүүрэг байгаааж.Энэ жилийн хувьд шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хугацааны хувьд эрт эхлүүлсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эрсдэл их гарчбуйг онцоллоо.Тиймээс газрын алба, дүүргүүдийн онцгой комисс, бусад холбогдох алба шуурхай зохион байгуулалтаар ажиллажбайгааг хэллээ.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Үерийн хамгаалалтын суваг болон Сэлбэ, Толгойт голын сав газрын усыг урсах боломжтой болгохоор мөсийг зөөж, шилжүүлж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Сэлбэ болон Дунд голыг цэвэрлэсэнгүй. Энэ хавар цэвэрлэж, голын түвшнийг доошлуулна. Нарны гүүрээс Дунд голын гүүр хүртэлх үерийн далангийн ажлын тендерийг ирэх долоо хоногт зарлана. 2024 онд нийслэлийн болон улсын төсөв, гадаадын зээл тусламжийн 60 орчим тэрбум төгрөгөөр үерийн хамгаалалтын налуу байгууламжийн барилга угсралт, цэвэрлэгээний ажлууд хийхээр төлөвлөсөн” гэв.

Харин нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Оюунбат хэлэхдээ “Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн. Өнгөрсөн оны найм, есдүгээр сард аадар бороо ихээр орсон бөгөөд арав болон арваннэгдүгээр сарынхур тунадасны хэмжээөмнөх жилийн дунджаас хэд дахинилүү байсан.Үүнээс үүдэж, гуу жалга дагуу 20-30 см зузаан цастай байна” хэмээн ярилаа.

Давхардсан тоогоор айлуудад 2-3 удаа буюу 1277 удаа нүүх мэдэгдэл хүргүүлэхэд60 орчимнь лнөхөн олговортойгоор нүүнэ гэжээ.Харин бусад нь нүүхгүйгээ хэлсэн байна.ОБЕГ-ын шаардлагын дагуу гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх 348газар бэлджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хонхор орчимд 98, Цагаан даваанд57 айлын газар,Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны хойд тал, Ногоон толгойд 145 айлын газар,Хан-Уул дүүрэгт Нисэх орчимд 28 айлын газар,Налайх дүүрэгт Тэрэлж явах зам дагуу буюу Их амд 20 айлд газар бэлдсэнбайна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn