Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт эрэмбэлэгддэг ч усны нөөц багатай 20 орны тоонд багтдаг байна
Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг. Гэвч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг байна.
Мөн 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн дүн гарсан ба 2030 он гэхэд усны хэрэглээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн Монгол орон цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь буюу 120.3 сая га талбай доройтолтой байгаа юм.