Сэрэмжлүүлэг: Хуурамч мөнгөн тэмдэгтээс болгоомжил!

288
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024.03.12-ны өдөр “......банканд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус мэдээллийг шалгахад Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нар нь зарим арилжааны банк болон валют солих үйлчилгээ эрхэлдэг газруудад хуурамч байж болзошгүй “евро” гэх мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр солиулсан байж болзошгүй ба дээрх этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn