Ирланд улс түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдыг томилжээ

145


Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь  Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ. 
Лео Варадкар лхагва гарагт огцрохоо зарлаж, огцрох мэдэгдэл хийх үеэрээ "Ирланд улсыг илүү орчин үеийн, илүү тэгш эрхтэй болгоход өөрийн хувь нэмрийг оруулсандаа бахархаж байна" гэж онцолжээ. 
Тэрээр 2017 онд 38 настайдаа Ирландын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болсноор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Харрис ням гарагт Ирландын Баруун мужид болсон Fine Gael намын бага хурал дээр хэлсэн үгэндээ “Энэ агуу намын удирдлагыг хүлээн авах нь миний амьдралын туйлын нэр төрийн хэрэг юм" гээд "Энэ танхимд байгаа Ирландын өнцөг булан бүрээс ирсэн та бүхэнд надад итгэл хүлээлгэсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ итгэлийг маш их хариуцлага болон хөдөлмөрөөр хариулах болно гэдгээ өнөөдөр энд  амлаж, тангараглахыг хүсч байна” гэлээ.  
Харрис мөн Лео Варадкартын манлайллыг нь үнэлэн, “Тэр Brexit болон COVID-ийн үед оршин тогтнох эсэх аюул  болон энэ улсын нийгмийн өөрчлөлтийн гол мөчүүдэд маш чадварлагаар ажиллаж байсан" хэмээжээ. 
Харрис Ирландын Боловсролын сайдаар ажиллаж байсан бөгөөд мөн Тэрээр мөн 2016 оны тавдугаар сараас 2020 оны зургаадугаар сар хүртэл тус улсын Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn