Газын зурваст гал зогсоох тогтоол баталсны дараа Нетаньяху АНУ-д айлчлахаас татгалзав

174


НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мусульман шашны ариун Рамадан сарын хугацаанд Газын зурваст гал зогсоох тухай тогтоол баталлаа. Тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнууд боловсруулжээ. Тогтоолыг батлахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 14 гишүүн орон дэмжсэн бол АНУ ганцаар түдгэлзсэн байна. 
Алжир, Гайана, Мальт, Мозамбик, БНСУ, Словени, Сьерра-Леон, Швейцар, Эквадор болон Японы боловсруулсан тогтоол нь гурван зүйл заалттай. Тогтоолд Рамадан сарын хугацаанд гал зогсоох, цаашид үргэлжлүүлэн гал зогсоох, ямар нэгэн болзолгүйгээр даруй барьцааны хүмүүсийг суллах, хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжоор хангах зэрэг шаардлагуудыг тусгажээ.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Хамас хөдөлгөөн Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг Израилын хорих газруудад хоригдож байгаа палестин хоригдлуудаар солиход бэлэн гэдгээ мэдэгджээ.
Тус хөдөлгөөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн газ зогсоох уриалгыг дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд Израилд дарамт шахалт үзүүлэхийг уриалан, тогтоолын төслийг боловсруулсан бүх орнуудад талархал илэрхийлсэн байна.НҮБ-ын Аюулгүй зөвлөл тогтоол баталсны дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-д айлчлахаас татгалзжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд хориг тавиагүй тул ийм шийдвэр гаргасан гэж Израилын тал тайлбарлажээ. Цагаан ордон тус тогтоолд хориг тавиагүй нь өөрийн байр сууринаас ухарч, Газын зурваст Хамасын эсрэг явуулж буй цэргийн хүчин чармайлтыг ганхуулж байна гэж Нетаньяху мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайдын гаргаж буй хэд хэдэн шийдвэртэй холбогдуулан байр сууриа өөрчлөхөд хүрээд байгаа тухай мэдээлж байсан билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn