Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

616


  • Ундны усыг баталгаат газраас авах, буцалгаж хэрэглэх
  • Гэрийн шалыг белизна (гипохлорид натри)-ийн уусмалаар угаах
  • Бохирлогдсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрд гарыг савандаж угаах
  • Ил задгай булаг шандны ус, гар худгийн уснаас хоол унд, ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх.
  • Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч  тогтсон шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах
  • Жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдай устгал хийх
  • Усны савыг тогтмол угааж, цэвэрлэх
  • Ундны усыг хлоржуулах
  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах
  • Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, ялангуяа сэтгэлзүйн тусламж үзүүлэх
  • Малын сэг зэм, хог хаягдлыг халдваргүйтгэн устгах
  • Тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх
  • Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх  гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn