НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганыг С.Батцэцэг даргална

76


НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган Бангкок хотноо 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвээр болно.
Комиссын 80 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд сайд Б.Батцэцэг чуулганы даргаар ажиллана.
Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр тус комиссын гишүүн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn