Туул голыг мориор гаталж явсан гурван залуугийн нэг нь осолджээ

665

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн гүүрний зүүн талд 3 хүн мориор Туул гол гаталж байгаад 1 хүн морьтойгоо живжээ. Тэд морьдоо хооронд нь холбож хөтөлсөн байсан бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн Хустайн нуруу гэдэг газраас Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Тэрэлж" гэдэг газарт морьд хүргэхээр явж байсан гэнэ.
Хүн усанд осолдсон тухай дуудлагыг өчигдөр /2020.07.28/ 20:22 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хагас цагийн дараа очиход Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат 25 настай залуу Д, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат 22 настай зулуу Г нар эсэн мэнд гол гаталж, харамсалтай нь 17 настай А морьтойгоо живж нас барсан байна. А-гийн цогцсыг осолдсон газраас баруун зүгт 200 метрээс гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн Налайх дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын салаанд 3 хүн усанд боогдсон тухай дуудлага өчигдөр 13:28 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14:12 цагт очиж, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 9 тоотод оршин суугч 19 настай залуу М, 16 настай хүү Э, мөн 27 дугаар гудамжны иргэн 19 настай залуу Д нарыг аюулгүй газарт гаргасан байна.
Гол усны түвшин эрс нэмэгдэж, аюултай түвшинд хүрсэн энэ үед иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж, гол мөрөнд орохгүй байхыг анхааруулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn