Голомт банкны картаар Shangri-La Centre, Central Tower-аас хийсэн худалдан авалт бүрд буцаан олголттой

0

 

Голомт банкнаас сар шинийн баярыг угтан харилцагчдадаа хүргэж буй хөнгөлөлт урамшууллууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа Shangri-La Centre болон Central Tower-тай хамтран бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит карт эзэмшигчдэдээ зориулсан буцаан олголттой урамшууллыг 2024.02.01-2024.02.09-ний хооронд хэрэгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд та дээрх сонгогдсон картаар Shangri-La Centre болон Central Tower-аас худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.

Урамшуулалт хугацааны үеэр нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байх бөгөөд буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 5 хоногийн дараа таны дансанд орох болно.

Та зөвхөн дараах худалдаа, үйлчилгээний газруудын Голомт банкны ПОС дээр S Rewards аппликэйшнээ уншуулан худалдан авалт хийсэн тохиолдолд буцаан олголт авах бөгөөд Shangri-La Centre болон Central Tower-аас хэрэгжүүлж буй S Rewards урамшууллын хүрээнд худалдан авалтын 1 төгрөг бүрдээ 1 оноо цуглуулж, давхар урамшуулалд хамрагдах боломжтой. S Rewards аппликэйшнээ уншуулаагүй тохиолдолд буцаан олголт олгохгүй болохыг анхаарна уу. Иймээс харилцагч та тус худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ S Rewards аппликэйшнээ уншуулахаа битгий мартаарай.

S Rewards: S Rewards аппликэйшн нь үйлчлүүлэгчдийн үнэнч хэрэглээг урамшуулах лояалти систем бөгөөд аппликэйшний албан ёсны хамтрагчаар Голомт банк ажиллаж буй юм. Та S Rewards-ийн гишүүн болсноор Shangri-La Centre болон Central Tower-т байх дэлгүүр, үйлчилгээний газруудаас худалдан авалт хийх, төлбөр төлөх бүрдээ урамшууллын оноо авч, оноогоо дараагийн худалдан авалтын үнийн дүнгээсээ хасуулах, ваучер, купон, бэлгийн карт болон хямдрал, урамшууллуудад зарцуулж болно. Та S Rewards аппликэйшнийг ЭНД дарж гар утсандаа татаж авах боломжтой.

Бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит картын харилцагч та сар шинийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ Shangri-La Centre, Central Tower-аас худалдан аваад Голомт банкнаас хэрэгжүүлж буй буцаан олголттой урамшуулал болон тус худалдааны төвүүдийн оноотой урамшуулалд давхар хамрагдаарай.

Буцаан олголттой урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn