11 настай хүү найрал хөгжмийн зохиол бичжээ

163

Бага сургуулийн сурагч Сомерсетийн сүмд тоглогдох найрал хөгжмийн аяыг зохиожээ. Веллингтон дахь Гэгээн Иохан Баптист сүмд долдугаар сарын 23-ны өдөр Галактикийн жагсаал гэж нэрлэгдэх 11 настай  Эллиотын зохиол анх удаа тоглогдсон байна. Тус найрал хөгжмийн аяыг “Actiontrack Performance” компаниас явуулдаг "On the Record" нэртэй төслийн хүрээнд бичжээ.
Эллиотт таван настайгаасаа бүрээ тоглож эхэлснээр түүний хөгжмийн замнал эхэлсэн байна. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд би маш олон киноны хөгжим сонсож байсан. Дуу, ая бүр нь кино зохиолтой хэрхэн нийцэж байгаа нь надад үнэхээр таалагдсан. Би өөрийгөө гайхшруулахын тулд ая бичихийг хүссэн юм” гэжээ.
"On the Record" төслийг удирдаж, Эллиоттой зургаан сарын турш хамтран ажиллаж байгаа түүний дасгалжуулагч Ник Брейс хэлэхдээ, Эллиот залуу хөгжимчний хувьд маш их  зоригтой гэж тодорхойлсон байна.
Энэхүү төсөл нь залуу дуу зохиогч, хөгжмийн зохиолчдод  хөгжмөө бичих боломжийг бий болгодог ба онлайнаар борлуулагдаж, олны хүртээл болоход нь туслах зорилготой.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn