Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлах болоогүй гэдгээ харуулж байна

145

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2024.07.23/ боллоо. Башёг ганцаараа итгэл төгс тэргүүлж буй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ээлжит ялалтаа авав.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёгийн арав дахь өдөр сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнтэй барилдаж, яллаа. Ингэснээр Тэрүнофүжи арван даваатай, ганц ч унаагүй башёг тэргүүлж байгаа бол саяхан л ёкозүнад ойрхон гэгдэж байсан Киришима таван даваа, таван унаатай болж байна.
Киришима Б.Лхагвасүрэнд одоо өвдөг шороодох эрх байхгүй. Тэрбээр энэ башёд арав давбал озэки цолоо эргүүлэн авах учиртай.
Бусад монгол бөхчүүдийн тухайд озэки Хошорюү С.Бямбасүрэн Шонаннүмиг давж, долоо дахь даваагаа авлаа. Тэрбээр качикоши хийхэд одоо ганцхан даваа хэрэгтэй. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Такарафүжид өвдөг шороодож, таван даваа, таван унаатай болов.
Ёкозүнагийн зөвлөлөөс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тун анхааралтай ажиглаж байгаа. Бэртлийн улмаас хоёр ч башё дараалан бүтэн барилдаж чадаагүй түүнийг долоо болон есдүгээр сарын башёд ямар амжилттай барилдахыг харгалзан зодог тайлуулах эсэхийг нь шийднэ гэх мэдээ гарчээ.
https://news.mn/r/2740503/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn