ТАНИЛЦ: ОЛИМПЫН НААДМААС 28 МЕДАЛЬ ХҮРТСЭН “ЗАГАСАН ХҮН” МАЙКЛ ФЕЛПС

174

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг болсон 
XXXIII зуны олимпын наадам Парис хотноо үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан олимпын наадмын хамгийн шилдэг тамирчин, усанд сэлэлтийн спортын хамгийн агуу тамирчин гэгддэг Майкл Фелпсийг танилцуулъя.
Америкийн усанд сэлэлтийн спортын тамирчин асан, “Загасан хүн” хочит Майкл Фелпс нь зуны олимпын наадмаас нийт 28 медаль хүртсэнээрээ олимпын түүхэн дэх бүх тамирчныг илт давуу тэргүүлдэг. Тэрбээр зуны олимпын дөрвөн наадамд оролцсон бөгөөд түүний 28 медалийн Түүний 28 медалийн 23 нь алт, гурав нь мөнгө, хоёр нь хүрэл медаль байдаг.
Майкл Фелпс 1985 оны зургадугаар сарын 30-ны өдөр төрсөн. Тэрбээр анх 2004 онд болсон Афины олимпод оролцон зургаан алт, хоёр хүрэл медаль хүртэж, олимпын амжилтаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар “Бээжин-2008” олимпоос найман алт, “Лондон-2012” олимпоос дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байдаг. “Загасан хүн” Майкл Фелпс эхний гурван олимпоосоо хүртсэн медалиараа ЗХУ-ын нэрт гимнастикч Александр Дитятины олимпын наадмаас найман медаль хүртсэн дээд амжилтыг хоёр удаа давтан толилуулсан байдаг. Харин түүний хамгийн амжилттай жил нь 2016 оны Риогийн олимпын наадам байсан бөгөөд Майкл тус тэмцээнд оролцож, 13 алт, нэг мөнгөн медаль хүртэн өөрийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон билээ.

Тэрбээр зөвхөн олимпын наадмаас гадна тив, дэлхийн тэмцээнүүдэд ч тасархай амжилттай байдаг шилдэг усанд сэлэгчдийн нэг. Тухайлбал, Майкл Фелпс эрвээхий, холимог, чөлөөт зэрэг төрлийн дэлхийн 39 дээд амжилтыг эзэмшдэг. Мөн дэлхийн оны шилдэг усанд сэлэгчийн шагналыг зургаан удаа, АНУ-ын шилдэг усанд сэлэгчийн шагналыг есөн удаа хүртэж, олимп, дэлхийн, Америк, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт 57 алт, 11 мөнгө, гурван хүрэл буюу нийт 71 медаль хүртсэнээрээ усанд сэлэлтийн спортын түүхэн дэх хамгийн амжилттай, хамгийн шилдэг тамирчин гэгдэж байна.

 
 “Загасан хүч” хочит Майкл Фелпс 2016 онд Риогийн олимпын наадмын дараа зодог тайлж буй зарласан бөгөөд өдгөө өөрийн нэрээр сан байгуулж, усан спортын хөгжил, эрүүл аж төрөхүйг сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн юм.
 

https://ergelt.mn/news/167/single/46233
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn