14 настай охины чат руу бэлэг эрхтнийхээ зургийг явуулж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаардсан этгээдийг шалгаж байна

161

14 настай охины чат руу бэлэг эрхтнийхээ зургийг явуулж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаарджээ. Тодруулбал, нэр бүхий иргэн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фейсбүүк цахим хаяг руу зурвас бичиж харилцаж, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаардсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан гэх хэрэг гарчээ. Тус хэрэгт иргэн С.Д-г энэ оны долоодугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Улмаар энэ оны долоодугаар сарын 29-ний өдөр хэргийг нэгтгэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn