“Mercedes-Benz” автомат жолоодлоготой автомашины туршилтаа Бээжинд явуулах зөвшөөрөл авав Дэлхий дахинд / Мэдээ мэдээлэл 2024/08/07 17:12 226 Хуваалцах “Tesla” компани Шанхай хотод жолоочийн туслах дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна“Mercedes-Benz” компани БНХАУ-ын Бээжин хотноо автомат жолоодлоготой автомашины туршилт хийхээр зөвшөөрөл авсан анхны олон улсын компани болсноо мэдээллээ.Автомат жолоодлоготой автомашины технологийг хөгжүүлэх өрсөлдөөн зөвхөн БНХАУ-д төдийгүй олон улсад хүчтэй өрнөж байгаа юм.“Mercedes-Benz”-ийнIVтүвшний автомат жолоодлоготой автомашины туршилтууд Бээжин хотын хурдны замууд болон хотын бусад замуудад хийгдэх юм байна.IVтүвшний гэдэг нь жолоодлогын бүхий л үйлдлүүдийг автомат удирдлага гүйцэтгэх бөгөөд зөвхөн цөөхөн тохиолдолд хүний оролцоо шаардлагатай байдаг аж.Тус компанийн гол өрсөлдөгчдийн нэг болох “Tesla” харин Шанхай хотод жолоочийн туслах дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ажиллаж, зарим бүсэд туршилт явуулах зөвшөөрлөө аваад байгаа юм.скачать dle 12.0 226 Хуваалцах Facebook Twitter