Хортон шавж устгалын бодис цацах учир Богд уулаас жимс, самар түүж идэхгүй байхыг анхаарууллаа
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Богдхан уулын дархан цаазат газарт онгоцоор хортон шавьж устгалын бодис цацахаар болжээ.
Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аялагчдыг 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ууланд аялж алхахгүй байх, Богд уулаас түүсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Мөн хортон шавьж устгалын хорны нөлөө дарагдах хугацаа 30 хоног гэдгийг анхаарууллаа.