Өвөр Монголын шинэ эрчим хүч, шинэ материалын салбар дахь хөгжлийн боломжуудтай танилцъя
“Дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын салбарын хурал-2024”07-р сарын 26, 27-ны өдрүүдэд Ордос хотод болж өнгөрөв.Уулзалтын үеэр "2024 оны Hurun Хятадын шилдэг 100 шинэ эрчим хүчний боломжит аж ахуйн нэгжийн жагсаалт", "Hurun Хятадын шилдэг 100 шинэ материалын аж ахуйн нэгжийн 2024 оны жагсаалт"-ыг нийтэлсэн байна.
Hurun Report-ийн дарга бөгөөд судалгааны ахлах ажилтан Руперт Хугеверф ярилцлага өгөхдөө“ӨМӨЗО-ы Ордос хотод "Hurun Хятадын шинэ эрчим хүчний 100 шинэ боломжит аж ахуйн нэгжийн жагсаалт"-ийг анх удаа гаргасандаа маш их баяртай байна.Салхи, нарны эрчим хүч, устөрөгчийн агуулахын салбарыг хөгжүүлснээр Ордос хот нь эрчим хүчний шинэ салбарт хөрөнгө оруулалт хийх халуун цэг болж,LONGi ногоон эрчим хүчий компани,Юаньжин эрчим хүчний компани зэрэг хэд хэдэн салбарын тэргүүлэгч компаниуд аль хэдийн энд нутагшсан байжээ.Манай жагсаалтад ӨМӨЗО-д хөрөнгө оруулах боломжит арав гаруй компани байгаа бөгөөд эдгээрээс гурван боломжит компани Ордос хотод фотоволтайкын эд анги үйлдвэрлэдэг Yidao шинэ эрчим хүчний компани,эрчим хүч хадгалах систем үйлдвэрлэдэг Хайбөсичуан компани,тоног төхөөрөмж болон устөрөгчийн түлшний батарейн системийг үйлдвэрлэдэг Edelman устөрөгч эрчим хүчний компани хамрагдсан байна.”
Сурвалжлагч энэхүү хоёр жагсаалтаас Өвөр Монголын нийт 5 компани жагсаалтад хамрагдсаныг олж харлаа.Үүнд Ордос Жүнчэнюй эрчим хүчний ХХК,Өвөр Монголын Юйжин Технологийн ХХК, Өвөр Монголын Шинян технологийн ХХК зэрэг нь "2024 оны Hurun Хятадын шилдэг 100 шинэ эрчим хүчний боломжит аж ахуйн нэгжийн жагсаалт"-д хамрагдаж, шилдэг 100 боломжит аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон юм.Өвөр Монголын Жюйтай шинэ материалын технологийн ХХК, Өвөр Монголын Шуаншинь байгаль орчныг хамгаалах материалын ХХК нь "2024 оны Hurun Хятадын шилдэг 100 шинэ материалын аж ахуйн нэгжийн жагсаалт"-д орсон байна.
-Шинэ материалын компаниуд нь үйлдвэрлэлийн дэвшилтэт гинжин хэлхээний тэргүүн эгнээнд байдаг бөгөөд ихэнх хүмүүст тийм ч сайн танигдаагүй байдаг.Үнэндээ тэдний үйлчилдэг хэрэглэгчид бол алдартай брэндүүд болох юм.Жишээлбэл, жагсаалтад орсон Рүнже компани нь BYD компанийн ханган нийлүүлэгч, Lens Technology нь Apple, Xiaomi, OPPO гэх мэт гар утасны дэлгэц нийлүүлэгч аж ахуйн нэгж болох юм.
“Би эхний жилүүдэд Хятадад олон бизнес эрхлэгчдийн маш том амжилтад хүрсэн тухай сонирхдог байсан бөгөөд зармыг нь нүдээрээ харсан юм.Тэгээд би Хятадын эдийн засгийн түүхийг Европ, Америкчуудад ойлгуулахыг хүссэн байж,1999 онд Хятадын хамгийн анхны баячуудын жагсаалт болох "100 баячуудын жагсаалт"-ыг хийсэн.Хятадын бизнес эрхлэгчдийн амжилтын түүхтэй танилцсаны дараа би дэлхийн баячуудын жагсаалтыг дахин гаргасан билээ.Би зөвхөн Хятадын эдийн засаг, дэлхийн эдийн засгийг хамтад нь авч үзэхийг хүсэж байна”гэж Руперт Хугеверф хэлсэн байлаа.
Мөн Руперт Хугеверф Ордос хотод дээрх хоёр жагсаалтыг гаргасан талаар хэлэхдээ"Бид Хятадын шинэ эрчим хүч, шинэ материалын салбарын өнөөгийн зах зээлийн хэтийн төлөвөөс урам зориг авч байна”.
Зарим бүс нутгууд өөрсдийн нөөц баялгийн давуу тал, бодлогын дэмжлэгт тулгуурлан үйлдвэрлэлийн бааз байгуулахын тулд хэд хэдэн шинэ материалын компаниудыг татсан байна.Тухайлбал, Өвөр Монгол сүүлийн жилүүдэд өөрийн ашигт малтмалын нөхцөл байдалд тулгуурлан, орон нутгийн онцлогт тохируулан материалын аж үйлдвэрийн шинэ элементүүдийг бий болгож,материалын шинэ сүлжээ байгуулж, аж үйлдвэрийн цар хүрээг өргөтгөхөд маш чухал амжилт гаргасан юм.Энэ жагсаалтад хөрөнгийн биржид бүртгэлтэй 10-аас доошгүй компани Өвөр Монголд үйлдвэрлэлийн бааз байгуулахаар сонгосон бөгөөд үүнд Ганфэн Литиум, Пүтайлай, Шаньшань ХХК, Гуанвэй композит материалын компани зэргийг хамарсан юм.Эдгээр компаниуд Өвөр Монголын шинэ материалын компаниудын хөгжлийг хангах боломжийг олж харсан байна.
-Энэ оны 03-р сард болсон Хятадын олон улсын устөрөгчийн эрчим хүч, түлшний батарейн аж үйлдвэрийн 2024 оны үзэсгэлэнд дэлхийн жишигт нийцсэн ногоон устөрөгчийн экологийн инновацын бүсийн "Устөрөгчийн арал" төслийг албан ёсоор танилцууллаа.Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп нь Ордос хоттой хамтран дэлхийд тэргүүлэгч ногоон устөрөгчийн эрчим хүчний төслийн жишээ үзүүлэх ба Хятадын баруунаас зүүн бүс нутаг тийш устөрөгчийг дамжуулах гол зангилаа бий болгосон тухай мэдээ надад гүн сэтгэгдэл төрүүлсэн байна.
Руперт Хугеверф“Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол нүүрстөрөгчийг оргил үеэс нь буруулах болон нүүрстөрөгчийг саармагжуулах"стратегийн боломжийг ашиглаж, байгаа нөөц баялгаа түшиглэн, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан эрчим хүчний аж үйлдвэрийн шинэ элементүүдийг хөгжүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ байгуулах, аж үйлдвэрийн цар хүрээг өргөтгөхөд чухал амжилт гаргасан.Би эрчим хүчний шинэ хот Ордос хотын ирээдүйн хэтийн төлөвийг маш өөдрөгөөр харж, Хятад, ӨМӨЗО-ы шинэ эрчим хүч, шинэ материаллаг аж үйлдвэрт итгэл дүүрэн байна” гэжээ.
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |