Хуучин орон сууцны метр квадратын үнэ 4 сая төгрөгт хүрчээ

57

Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ тэнгэрт хадаж буй. Энэ нь барилгын материалын үнийн өсөлт, ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Учир нь УИХ-ын сонгуулийн өмнө буюу тавдугаар сард ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тус зээлд хамрагдах иргэдийн тоо огцом өссөн. Үүнийг дагаад сүүлийн гуравхан сарын дотор орон сууцны үнэ илт нэмэгдсэнийг иргэд хэлж байгаа юм. Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн өндөр үнэтэй буюу метр квадратын үнэ 3.9-4.3 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.6-3 хүртэлх сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Өнгөрсөн сард хуучин орон сууцны үнэ нэлээд өсчээ. Тодруулбал, зургадугаар сард хуучин орон сууцны метр квадратын дундаж үнэ 3.9 сая төгрөг байсан бол наймдугаар сард 3 сая 960 мянган төгрөг, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4 сая 690 мянган төгрөг болж өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.
Шинэ орон сууцын үнийг дүүргээр нь харвал Хан-Уул дүүрэгт 4.2 сая, Баянзүрх дүүрэгт 4 сая, Чингэлтэй дүүрэгт 3.97 сая, Баянгол дүүрэгт 3.8 сая төгрөгийн дундаж үнэтэй байгаа ажээ.
Хуучин орон сууц нэг метр квадрат нь Сүхбаатар дүүрэгт 4 сая 690 мянган төгрөг, Чингэлтэй дүүрэгт 4.5 сая, Хан-Уул дүүрэгт 4.3 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт 3.7 сая төгрөг Баянгол дүүрэгт 3.4 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.8 сая төгрөгийн тус тус үнэтэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn