БНСУ-д 24 настай монгол эмэгтэй хуурамч бичиг баримт үйлдэж, 100 сая вон залилсан хэргээр баривчлагджээ

58

БНСУ-д гадаадын 88 иргэнд хуурамч дүрвэгсдийн бичиг баримт бүрдүүлж, 100 орчим сая вон залилсан бүлэг этгээдийг тус улсын Цагаачлалын албаныхан баривчилжээ. Тус бүлэг этгээдүүдийн дунд нэг монгол эмэгтэй байсан талаар БНСУ-ын "Yonhab" агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, БНСУ-ын Инчоны цагаачлалын алба өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр Монгол зуучлагч А (24, эмэгтэй), Солонгос улсын иргэн Б (32, эмэгтэй) нарыг Цагаачлалын хяналтын тухай хууль зөрчсөн, хувийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр баривчилж мөн гурван хамтрагчийг нь цагдан хорихгүйгээр саатуулсан байна.
Тэднийг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн өнгөрсөн наймдугаар сарыг дуустал хилээр орж ирсэн 88 монгол иргэний мэдүүлгийг хуурамч бичиг баримтаар бүрдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнчлэн Монгол улсын иргэн А нь гадаадын иргэдээс нийт 100 сая вон буюу нэг хүнээс 1.2 сая вон авч байсныг илрүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn