Яармагийн зэвтэй усны шугам хоолойг ирэх X сард багтааж засна

68

Хан-Уул дүүрэг тэр дундаа Яармаг орчмын айл өрхүүд зэвтэй ус хэрэглэж байгаа асуудлыг жил бүр шийдэж өгөхийг албаныхнаас шаарддаг. Гэвч шугам хоолойн насжилт, орон сууцны хотхон хороолол ихэссэнтэй холбоотой зарим айлууд зэвтэй ус хэрэглэхээс өөр аргагүйд хүрээд байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг ирэх аравдугаар сард шийдвэрлэнэ гэлээ.
Тодруулбал, Ус сувгийн удирдах газрын даргын өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Яармаг орчмын шугам хоолойн ажил үргэлжилж байгаа. Ирэх сард багтааж засварыг дуусгана гэсэн юм.
"УСУГ" ОНӨААТҮГ-ын дарга Д.Мөнхзулын хэлснээр, Яармаг орчмын аж ахуй нэгж, айл өрхүүдээс зэвтэй усны асуудлыг ихээр тавьдаг. Нийслэлээс энэ онд тухайн хэсгийн цэвэр усны шугамыг солих зардлыг шийдэж өгч, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газраас тавдугаар сард тендер зарласан. Энэ тендерт манай байгууллага оролцсон. Тендерт шалгарч, тухайн хэсгийн шугам хоолойн шинэчлэлтийг арванхоёрдугаар сарын 25-ны дотор хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Нийт 504 метр шугамыг одоогоор засаад байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор бид төлөвлөгөөт хугацаагаа наашлуулж аравдугаар сард ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа гэсэн юм.
Эргэн сануулахад, Яармаг орчмын оршин суугчид зэвтэй ус хэрэглэж эрүүл мэнд эд, хөрөнгөөрөө хохироод багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн зургадугаар сарын 15-наас тус хэсгийн ус дамжуулах чанаргүй гол шугамыг солих ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх намартаа багтаан дуусгана гэж УСУГ-аас мэдээлж байв. Энэ ажилтай холбоотойгоор 2024 оны нийслэлийн төсөвт зургаан тэрбум төгрөг тусгажээ.
Яармагийн Вива Сити, Ханбогд хороолол орчимд байрлах 4.8 км урт стандартын шаардлага хангаагүй гол усны шугам хоолойг сольж байж тухайн бүсийн айл өрхүүдийн зэвтэй усны асуудал шийдэгдэх юм. Хуучин гол шугам хоолой нь ган хийцлэлтэй, зэвэнд идэгдсэн, чанарт нь өөрчлөлт орсон нөхцөл байдалтай байсан аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn