"ЭМТ-ийн дарга нарт хариуцлага тооцох эрх надад байхгүй"
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд өчигдөр /2024.10.17/ эмнэлгийн хэрэгсэл хэрэглээнд хүрэлцдэггүй тул өвчтөнүүддээ тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байна гэж шүгэл үлээсэн. Тиймээс энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулга авлаа. Мөн олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл, талцал дагуулаад байгаа эм, тариаг жороор олгох нь зөв, буруу эсэхэд хариулт авсан юм.