Хөгжлийн банк өрөндөө авсан 93 үл хөдлөхийн 43-г нь худалдан борлуулжээ

17

Монгол Улсын Хөгжлийн банкны өрөнд шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс 2024 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар 9.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 43 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
Хөгжлийн банк нь өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй байдлаар худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа тул банкны өмчлөлд бүртгэлтэй Нүхтийн аманд байрлах дутуу гүйцэтгэлтэй амины орон сууц, Да хүрээ захын голд төв зам дагуу байрлах Даймонд төвийн 3 давхарт байрлах үйлчилгээний талбай, Шинэ Яармаг цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 119, 121 м2 орон сууцууд болон дуусаагүй барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах сонирхлоо илэрхийлэхээс гадна арилжааны банкны зээл судлуулах замаар худалдан авах бүрэн боломжтой юм.
Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тооцдог.  Дээрх төслүүдийн хувьд тухайн байршилд борлуулж буй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдээс м2-ын дундаж үнэ нь харьцангуй хямд үнээр борлуулж байна.
Шинэ Яармаг цогцолбор хороолол нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд цэвэр агаарт, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үйлчилгээний газрууд мөсөн өргөө болон спорт цогцолбор, хөл бөмбөгийн олон улсын зориулалтын талбай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үл нэвтрэх хүүхдийн тоглоомын талбай, бүх төрлийн худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг нэг дор төвлөрсөн хотхоны зохион байгуулалт, барилгын чанар болон ерөнхий төлөвлөлт зэрэг хүний амьдрах таатай орчин бүрдүүлсэн томоохон төсөл юм.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар болон Хөгжлийн банкны цахим хуудас дахь үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс https://www.dbm.mn/realestate/real_estate танилцах боломжтой бөгөөд эсвэл урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой.
Эх сурвалж: Хөгжлийн банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn