Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!

Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах таны харж байгаа энэ барилга бол "Global residence" нэртэй орон сууцны хотхон. Харин газрын зөвшөөрөл нь "Аялал жуулчлалын цогцолбор, сургалтын төв" гэсэн зориулалтаар гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барих зөвшөөрөл олгодоггүй. Гэсэн ч аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний зориулалтаар зураг төслөө батлуулаад өдгөө 20 давхар 98 айлын орон сууц баригджээ. Та бидний бурхантай хөшөөний хажуууханд ч гэсэн мөн л ийм жишгээр барилга баригдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах “Upper House residence” ч гэсэн мөн л аялал жуулчлалын зориулалтаар газраа аваад орон сууц болсон. Одоо ашиглалтад оруулаад өндөр зэрэглэлийн орон сууцаа иргэдэд худалдаалаад эхэлжээ.

