Хөлбөмбөгийн талбай хүүхэд бүрд нээлттэй байх ёстой

515


Хөлбөмбөгийн спортыг нийтэд хүртээмжтэй байлгах хүүхэд бүрийн хичээллэх боломжийг олгох зорилготой Грассрүүтс үйл ажиллагааг “Шонхорууд” клубийн дасгалжуулагч Н.Ганхуягийн санаачилгаар зохион байгуулжээ. Сонгинохайрхан дүүргийн 70 гаруй хүүхэд оролцсон тус үйл ажиллагаа 83 дугаар сургуулийн ногоон талбайд болж, хүүхдүүд нэг өдрийг хөлбөмбөгийн өртөөчилсөн, хөгжилтэй дасгал хөдөлгөөнийг хийн өнгөрүүлсэн байна.
Нийслэлд бүтээн байгуулсан зуу зуун хөлбөмбөгийн талбайг хүүхэд бүрд цоожтой бус, нээлттэй болгох гол зорилготой энэхүу арга хэмжээг цаашид дүүрэг тус бүрд, багш дасгалжуулагчидтай хамтран Монголын хөлбөмбөгийн холбооныхон зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn