Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах үйлчилгээг АТҮТ-ийн "Уран ган" болон "Хөсөг" салбараас үзүүлнэ

7

2024 оны 12 дугаар сарын 1-нээс тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах үйлчилгээг АТҮТ-ийн "Уран ган" болон "Хөсөг" салбараас үзүүлэхээр болжээ.
Өөрийн нэр дээрээ бүртгэлтэй, өөрөө ашигладаггүй тээврийн хэрэгсэл байгаа бол хасалт хийлгэх боломжтой байна. Тээврийн хэрэгсэл нь бүртгэлээс хасагдсан бол улсын дугаарыг өөрийн нэр дээрээ хадгалуулж болохыг мэдээлсэн билээ.
Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр машинаа техникийн хяналтын үзлэгт заавал хамруулдаг. 
Харин тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч тогтоогдохгүй байх, сүүлийн 3 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд бүртгэлээс хасах журамтай байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn