Хан-Уулын 17, 18 дугаар хороонд сургууль, цэцэрлэг барина гэв

23

Хан-Уулын 17, 18 дугаар хороонд улсын сур­­гууль, цэцэрлэг байхгүйгээс эцэг, эх, ас­ран хамгаалагчид хүүхдээ хол газар луу зөөх шаард­лагатай болдог. Эсвэл гэрийнхээ ойрол­цоох, өндөр төлбөртэй хувийн сургуульд сур­гахаас өөр аргагүйд хүрдэг аж. Тиймээс тухайн хэ­сэгт байрладаг Удирдлагын академийг сул­лаж, хүүхдүүдийг хүлээн авах хэрэгтэй гэсэн саналыг Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, дүүргийн ИТХ-ын төлөө­лөгч Ц.Оюун­гэрэл гаргаад байсан билээ. Өөрөөр хэлбэл, Удирдлагын академид дарга нар, төрийн албан хаагчдыг сургаж байхаар ерөн­хий боловсролын сургууль болгох шаард­лага­тай гэдгийг тэрбээр хөндөж, үүн­тэй хол­боо­­тойгоор Засгийн газрын Хэ­рэг эрхлэх газ­­рын дарга, сайд Н.Учралд албан бичиг хүр­гүүлс­­нээ мэдээлж байв. Гэвч өдий хүр­тэл уг асуудлыг шийдэх, эсэх нь то­дор­хой­гүй байгаа юм.
Тэгвэл нийслэлийн Боловсролын газрын­хан дээрх хоёр хороонд сургууль, цэцэрлэг ба­­­ри­­хаар шийдвэрлэж, барилгын ажлыг нь ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ гэв. Тус газ­­­­рын ерөнхий боловсролын сургууль, цэ­цэр­­­­лэ­гийн барилга, хөрөнгө оруулалтын мэр­гэ­­­жилтэн Д.Ирмүүнзаяа “Төрийн өмчийн сур­­­­гууль, цэцэрлэггүй хороодын асуудлыг шийд­­вэрлэхээр ажиллаж байна. Үүний хү­рээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу “Ал­­тай”, Хан-Уулын 17, 18 дугаар хороо буюу “Кинг тауэр”, “Маршал таун” хотхон орчимд газар чөлөөлж, сургууль, цэцэрлэг барих хө­рөн­­гийг улс, нийслэлийн төсөвт тусган батал­сан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хо­роонд нийслэлийн төс­вийн хө­рөн­гө оруу­лал­таар 960 хүүхдийн суудал­тай сургууль ба­рихаар газрыг чөлөөлж, хө­рөн­гийг шийдээд байна. Барил­гын ажлын гүйцэт­гэгчээр “Гурван булаг сод” компани шалгарсан. Мөн Хан-Уул дүүр­гийн 18 дугаар хороонд улсын төсвийн хө­рөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэг ба­ри­хаар газрыг бүрэн шийдвэрлэсэн. Төслийн гүй­цэтгэгчээр “Юу­воку” компанийнхан шал­гарч, барилга угс­ралтын ажлыг дөрөв­дүгээр сард эх­лүү­лэхээр бэлт­гэж байна” гэв.
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэг барьж, ашиг­­лал­тад оруулахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn