Тоглоомон усан буугаар банк дээрэмдэхийг ЗАВДЖЭЭ

22

Өмнөд Солонгост тоглоомон усан буугаар банк дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Тус улсын Бусан хотод 30 гаруй насны эр хүүхдийнхээ тоглоомон буугаар банк дээрэмдэхийг завдсан байна. 
Тус хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан бөгөөд цагдаагийн байгууллагын мэдээлснээр сэжигтэн тухайн өдрийн 10:58 цагийн орчимд нүүрээ алчуураар халхалсан эр үлэг гүрвэлийн хэлбэртэй тоглоомон усан бууг хар гялгар уутанд хийн, жинхэнэ галт зэвсэг мэт харагдуулсан байна. Тухайн үед банкинд 10 орчим үйлчлүүлэгч, болон ажилчид байсан бөгөөд тэдэн рүү ортлж, гадагш гарахыг тушаасан байна. 
Үүний дараа банкны ажилтнаас 50 мянгатын дэвсгэртүүдийг уутанд хийхийг шаарджээ. Энэ үеэр банкинд үйлчлүүлж байсан 50 орчим насны эр гэмт этгээдийн бууг шүүрэн авч, тэмцэлдэж эхэлснээр банкны ажилтнууд ч мөн нэгдэн сэжигтэнг нэн даруй буулган авч, цагдаад өгчээ. 
Цагдаа нар түүнийг санхүүгийн хүндрэлд орсны улмаас ийнхүү банк дээрэмдэхээр шийдсэн байж болзошгүй хэмээжээ. Сэжигтэн таван жилийн өмнө гэр бүлийн хамтаар Сөүлээс Бусанд шилжин суурьшжээ. Гэсэн ч бизнес эрхэлж чадаагүйн дээр ажилд орох оролдлого нь ч бүтэлгүйтсэн байна. 
Мөрдөн байцаалтын үеэр сэжигтэн санхүүгийн хүнд байдалд орсны улмаас хэрэглээний төлбөрөө төлж чадаагүй, саяхан түрээсийн байрнаасаа хөөгдсөн тухайгаа ярьсан байна. Банкны ажилтнуудыг айлган сүрдүүлсэн усан буу нь түүний найман настай хүүгийнх аж. 
Цагдаагийн байгууллагаас түүний хүү энэ жил бага ангид орсон учраас хүүд нь мөнгөний хэрэгцээ маш их гарсан. Санхүүгийн байдал нь хүнд байсан сэжигтэн цөхрөнгөө барсандаа ийнхүү гэмт хэрэг үйлдэхэд хүрсэн хэмээн мэдээлсэн байна. 
Сэжигтний бууг булаан авсан 53 настай Пак Чон Гю нь өмнө нь тусгай хүчинд алба хааж байсан нэгэн ажээ. Тухайн үед эхнэрийн хамтаар тус банкаар үйлчлүүлж байсан түүний эр зоригийг үнэлэн цагдаагийн байгууллагаас хүндэт өргөмжлөл гардуулахаар төлөвлөжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn