Сэрэмжлүүлэг: ШТС-ын ойролцоо гал гарчээ

9

"Таван богд" компанийн баруун талд гал гарч буй бичлэг өчигдөр /2025.04.22/ цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар ОБЕГ-аас "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5-р хороо, "Таван богд"-ын хажууд цайны газарт гал гарсан дуудлага 15:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, 15:55 цагт бүрэн унтраасан. Тус газар барилгын өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд цайны газар хураалттай шилэн хөвөн шатаж байсныг бүрэн унтраасан бөгөөд галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй“ гэж мэдээллээ.
Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгт гарч буйгаар гал гарсан байршил, шатахуун түгээх станцтай зэргэлдээ байсан бөгөөд хэрэв галыг яаралтай унтраагаагүй бол аюултай нөхцөл байдал үүсэх байсан талаар иргэд хэлж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn