Эверестийн авиралтын улирал албан ёсоор хаагдлаа

Эверестийн 2025 оны хаврын авиралтын улирал албан ёсоор хаагдсан тухай Балбын аялал жуулчлалын яам мэдэгджээ.
Энэ удаагийн улиралд Эверестийн өмнөд талаас нь нийт 694 уулчин оргилд гарснаас 257 нь гаднын уулчид байна. Хятадын талаас хийсэн авиралтыг тооцвол нийт 800 хүн дэлхийн дээвэрт гарчээ. 2025 оны улирал цаг агаарын хувьд эрс тэс байсан хэдий ч олон дээд амжилтыг тогтоосон байна. Тухайлбал, Балбын шерпа Ками Рита 55 насандаа Эверест рүү нийт 31 удаа авирч, дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол шерпа Таши Гялцен нэг улиралд нийт дөрвөн удаа авиралт хийсэн, Германы уулчин Аня Блаха шерпагийн тусламж, нэмэлт хүчилтөрөгчгүй дэлхийн дээвэрт авирч, дээд амжилт тогтоосон байна.
Харин хурдны дээд амжилт тогтоох, Эверестээс wingsuits буюу далавчтай тусгай хувцастай үрсэх оролдлогууд цаг агаарын байдлаас болж бүтсэнгүй.
Энэ оны намрын авиралтын улирлын тов одоогоор гараагүй байна. Есдүгээр сараас эхлэн Балба уулан авирах зөвшөөрлийн үнийг 11 мянгаас 15 мянга болгож нэмэгдэх юм.