"Ноорог"-той холбоотойгоор шалгаж байсан хэргийг хаажээ

"Ноорог креатив студио" ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулж, тус компанийн найман ажилтныг шөнөөр саатуулж, гар утас, компьютерын хард зэргийг нь хураан авч байсан билээ.
Энэ үйл явдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл “Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр шалгаж байгаа хүмүүсийн нэгнийх нь зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна” хэмээн мэдэгдэл хийж, олон нийтийн анхаарлыг татсан юм. Удалгүй энэхүү 9.3 тэрбум төгрөгийг дүүгийнхээ дансаар эргэлдүүлсэн гэх А.Баяржавхлан гэх этгээд сошиалаар мэдэгдэл хийж байсан юм.
Харин өчигдөр уг асуудлаар "Ноорог креатив студио" ХХК-ийн захирал О.Уламсайхан цахим хуудсаараа "Цагдаагийн байгууллагад шалгаж байсан хэрэг бүртгэлийн хэргийг хаасан" хэмээн мэдэгдлээ.