Олны танил залуу дуучид баривчлагдаж байгаа бичлэг кино зураг авалт гэв

Цахим орчинд хип хоп залуу дуучид цагдаагийн ажилтнуудад баривчлагдаж буй бичлэг тарж, тэдний мансууруулах бодис хэрэглэсэн үед саатууллаа гэх гарчигтайгаар олон нийтийн сүлжээнд тараад байсан билээ.
Энэ талаар ЦЕГ-аас дараах тодруулгыг өгсөн бөгөөд үүнд, “Rhyme гээд киноны хэсэг. Эбо, Десант нар гол дүрд нь тоглосон. Гуравдугаар сард хийгдсэн кино. Есдүгээр сарын 5 -нд цацагдана гэсэн мэдээлэл байна. Цагдаад бүртгэгдсэн мэдээлэл байхгүй” гэв