Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

20

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургуулийн барилга нь нийт 17382.0 ам.метр талбай бүхий зоорьтой, гурван давхар, хоёр блок барилга юм. Түүнчлэн спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалтай.
Мөн гадна тохижилтын хувьд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж болон явган хүний зам талбай болон авто зогсоолыг төлөвлөн гүйцэтгэсэн аж.
Тус барилгын ажлыг "Билгүүн монгол констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: НЗДТГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn