Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, малчны хэсэгт бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт дуусаж, бүрэн ашиглалтад орлоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, малчны хэсэгт бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт дуусаж, бүрэн ашиглалтад орлоо.
Иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлсэн тус цэцэрлэгт хүрээлэнг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эко хүүхдийн тоглоом, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, сандал, сүүдрэвч бүхий ногоон байгууламжтай тохижилт хийгдэж эко орчинг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.
Эко дүүрэгт энэ онд нэмж 16 тоглоомын талбай ашиглалтад орно.