“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд таван жил хорих ял оноож, бусдынх нь зорчих эрхийг хязгаарлалаа

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 42 хүн, гурван аж ахуйн нэгжийнхэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх есдүгээр сарын 8-ны даваа гаргаас эхлэн хэлэлцэж, өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа. Үүнээс өмнө шүүгдэгч 42 хүнээс 19-ийг нь гэм буруутайд тооцож, 23-ыг нь цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр гэм буруутайд тооцсон 19 хүн, гурван аж ахуйн нэгжид ял оноосноо уншиж сонсгосон юм.