Нийслэлд өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно

546
 
Нийслэлд өнөөдөр  дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдрийн цаг агаарын  урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар үүлшиж, бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.  Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төв, говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор:  Үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  23-25 градус дулаан байна.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас  онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn