Т.Доржханд: Шүүмжлүүлээд ч болтугай ажлаа хийж дуусгадаг улс төрийн хүчин хэрэгтэй байна

2

Шадар сайд Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Сүүлийн бүтэн сар хэвлэлд ярилцлага өгөөгүй. Яагаад гэвэл улс төр болон засгийн газар тогтвортой байх ёстой гэх зарчимыг баримталсан. Б.Пүрэвдорж дарга хэд хоног чуулган удирдаад, ядраад, ам нь халтираад, ХҮН-ыг Засгийн газраас гарах гэж байгаа гэж ярьчих шиг боллоо.
Манай намын зүгээс засгийн газраас гарахгүй. 2028 оны сонгууль хүртэл ачаа үүрнэ. Өнөөдөр гурван намаас бүрдсэн, хамтарсан засгийн газар ажлаа хийж байна. Өнөөдрийг хүртэл хэн нэгэн улс төрч болон намыг муу хэлж, шүүмжлээгүй.
Монголд төлөвшсөн улс төрийн нам хэрэгтэй байна. Манай улс ардчилсан улс уу ? гэхэд мөн. Гэхдээ ажил хийдэг улс уу гэхэд үгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил хийж чадахгүй, төлөвлөсөн ажлынхаа ард гарч чадахгүй байгаа юм. Гадна, дотно ярьсан зүйлээ худал хэлээд байна. Үр дүн гарахгүй. Том, том төслүүдээ шүдээ зуугаад босгож, хэрэгжүүлдэг болмоор байна. Шүүмжлүүлээд ч болтугай ажлаа хийж дуусгадаг улс төрийн хүчин хэрэгтэй байна.  Тухайлбал, Бид эрчим хүчний төслүүдийг хийснээр дараагийн том том төслүүдийг хэрэгжүүлэхэд маш том түлхэц болно. 2028-2030 он хүртэл эрчим хүчний хараат бус, бие даасан байдлыг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж хийж хэрэгжүүлсэн ажлаараа сонгуульд өрсөлддөг байя гэсэн зарчимыг баримталж ажиллаж байна. Бид ийм итгэл үнэмшлээр ажлаа хийнэ. Хэрэв хамтарч засгийн газарт байгаа талууд дургүйцэхгүй бол ажлаа хийнэ." гэх мэдээллийг өглөө. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn