2023-2024 онд зудын гамшгаас 7.4 сая мал хорогдож, 1.3 их наяд төгрөгийн хохирол учирчээ

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, байгаль цаг уурын аюулт үзэгдэл, газар хөдлөлт, үер ус, халдварт цар тахал, гал түймрийн гаралтай аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэнээс гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо жилд дунджаар 50.000 орчимд хүрч, учирсан шууд хохирлын хэмжээ 330 тэрбум ам.долларт хүрлээ. Цаашид 2030 он гэхэд жилд тохиолдох гамшгийн тоо 560 хүрч, өнөөдрийн түвшнээс 40 орчим хувиар өсөх тооцооллыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын эрсдэлийн тайланд дурджээ.
Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар биш дэлхий нийтэд системийн хэмжээнд авч үзэж байна. Мөн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлдэг болж байна. Эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.- Гамшгаас хамгаалах тухай хуульд “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгах,
- “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030 хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2025-2030 онд хэрэгжүүлэх гуравдугаар үе шатны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, бүхий л түвшинд хэрэгжилтийг өндөр хариуцлагатай зохион байгуулах,
- Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарах, тэр дундаа нэн чухал дэд бүтцийн барилга байгууламж, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, эмнэлэг, сургуулийн гамшигт тэсвэртэй байдлыг стандартын дагуу хангах, төрийн өмчийн олон нийтийн болон худалдаа үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудад гал түймэр, газар хөдлөлтийн эрсдэлийн үзлэг хяналтыг эрчимтэй төлөвлөн зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах,
- Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ган зуд, ой, хээрийн түймрийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог шинэчлэн сайжруулах, түймрээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг бүх түвшинд авч хэрэгжүүлэх,
- Гамшигт тэсвэртэй байх, гамшгийн үед бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах чадавхыг аж ахуйн нэгжүүдэд бэхжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахыг Үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.