ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, Их нам (ИХН), Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН) оролцохоо илэрхийлсэн.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа  өнөөдрөөс 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал явагдана. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан (2026.05.16-ны дотор) баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм.
Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn