"Дэлхийн адууны өдөр"-өөр дөрвөн байршилд адуу эмчилгээний төв байгуулна

5

Манай улс долдугаар сарын 11-13-ны хооронд "Дэлхийн адууны өдөр"-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.
“Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд:
  • Адууны өв соёлыг сурталчлах арга хэмжээ (морьтон монголчуудын үзүүлбэр, уралдаан).
  • Нүүдэлчдийн соёл, ногоон хөгжилтэй холбоотой үзэсгэлэн, чуулган.
  • Дэлхийн адууны өдрийн лого, уриа, брэндбүүк бүтээх.
  • Олон улсын хэмжээнд сурталчлах соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Мөн Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх 56 орны 10000 морьтон цуглаж прад хийх юм. Тэгвэл Шадар сайд Х.Ганхуягийн ахалсан ажлын хэсгийнхэн энэ 7 хоногт багтаан төсвийг эцсийн байдлаар гаргах аж.
Харин өчигдөр нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр нийслэлээс тус арга хэмжээнд зориулж 4.5 тэрбум төгрөг төсөвлөж байгааг хэлсэн. Тэгвэл нийслэлээс гадна ЕТГ, Соёлын яам зэрэг байгууллагуудад "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэх төсвийг тавьсан байгаа юм. Соёлын яам Морьтны соёлын хүрээ байгуулах, Морины прадыг зохион байгуулах аж. Мөн дөрвөн байршилд Адуу эмчилгээний төв байгуулах аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn