АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ

6

Бензин шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр, "АИ92 бензин дээр үнэ нэмэгдэх асуудал яригдаагүй. Цаашид хоёр сараас хойш Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, газрын тосны үнээс хамаарсан нөхцөл байдал яригдана. АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхээр болсон. Аж ахуйн нэгжүүд маань нийгмийн хариуцлагын хүрээнд хаврын тариалалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан 10.000 тонн бүтээгдэхүүнийг үнэ нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ гэж тохирсон. 300 төгрөгөөр нэмэгдэх асуудал өнөө маргаашдаа хэрэгжээд явна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнуудад үнэ өсөж байгаа хомсдол тодорхой хэмжээнд бий болж байгаатай холбогдуулан үнээ тодорхой хэмжээнд нэмээд явахаас өөр аргагүй" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn